
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Хаан банкны логог хууль бусаар ашиглан “600,000 төгрөг авах боломжтой” гэх агуулгатай хуурамч зар, линк түгээх тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Эдгээр нь иргэдийг төөрөгдүүлж, линкээр нэвтрүүлэх замаар хувийн болон дансны мэдээллийг хууль бусаар олж авах зорилготой хуурамч зар сурталчилгаа аж. Банк нь ямар ч тохиолдолд харилцагчаас нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг асууж, линкээр нэвтрэхийг шаарддаггүй.
Иймд иргэн та баталгаагүй зар, мэдээлэлд итгэхгүй байх, үл таних линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!