ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар:

-Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал

-Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

-“Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

-Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл болон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

С.Баярцогт: Х.Баттулгын ажлын саналыг хүлээж аваагүй учраас би 10 жилийн ял авсан. Энэ бол Монголын эмгэнэл
С.Баярцогт: Х.Баттулгын ажлын саналыг хүлээж аваагүй учраас би 10 жилийн ял авсан. Энэ бол Монголын эмгэнэл
 
Н.Учрал: Сайд нар ядраад, ажилдаа “түүртээд“ байвал хэлээрэй
Н.Учрал: Сайд нар ядраад, ажилдаа “түүртээд“ байвал хэлээрэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!