Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирц хүрээгүй тул байнгын хороодын хуралдаан хойшилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдах байв. Тодруулбал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор:

-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох

-Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг,

Эдийн засгийн байнгын хороогоор:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Гэвч байнгын хороодын гишүүдийн ирц хүрээгүйн улмаас дээрх хоёр байнгын хорооны хуралдаан хойшилсон байна.

Х.Нямбаатар: Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо
Х.Нямбаатар: Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.