Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Дараа жил утаа буурахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос гаргана" гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлжээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Харин уг мэдээллийг худал хэмээн НЗДТГ-аас мэдэгдсэн юм.

Тэгвэл уг худал мэдээллийг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир "Энэ үнэн бол манай Булган аймагтай Нийслэл хот хамтын ажиллагааны гэрээ байгуулаарай. Манай аймгийн уугуул болон бусад хөдөлмөрч иргэдийг нутагтаа ирж амьдрахыг урьж байна. Бид та бүгдийг олон сайхан нөхцөлтэйгээр хүлээн авах болно шүү" хэмээн цахим хуудастаа хуваалцаад устгажээ.

Харин уг мэдээллийг нь Хотын дарга Х.Нямбаатар хуулж аван "Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо. Тоглоом тоотой нь дээр баймаар" гэжээ.

Төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байна
Төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байна
 
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.