COP17 Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Хэрэгжилтийг хангах хорооны 23 дугаар хурал Бүгд Найрамдах Панам улсад 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эхэллээ.

Хурлаар Конвенцын үндэсний хэрэгжилтийн тайлан, шинжлэх ухаанд суурилсан бодлого, стратегийн уялдаа холбоог хангах асуудлууд, мөн 2030 оноос хойших олон улсын стратегийн баримт бичгийн хамрах хүрээ, чиглэлийн талаарх санал, зөвлөмжийг хэлэлцэх юм.

Панам нь Риогийн гурван конвенцын шинжлэх ухаан болон хэрэгжилтийг хянах хороодын хурлуудыг эх орондоо зэрэг зохион байгуулж буй нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын гурван тулгуур чиглэлийг уялдуулан, нэгдсэн байдлаар авч үзэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж буйг тус улсын зүгээс онцоллоо.

Албан ёсны нээлтийн үеэр Панамын тал ган, цөлжилт, газрын доройтлын асуудал нь зөвхөн хуурай бүс нутгийн орнуудад тулгамдсан сорилт биш бөгөөд арлын улс орнуудын амьжиргаа, хүн амын эмзэг байдал, оршин тогтнолтой шууд холбогдож буйг дурдан, энэ асуудлыг дэлхийн анхаарлын төвд шинэ түвшинд гаргахын ач холбогдлыг тодотгов.

Монгол Улсын төлөөлөгчид тус хуралд Засгийн газрын байр суурийг танилцуулахаас гадна 2026 оны 8 дугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын танилцуулга, түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой оролцож байна.

Х.Нямбаатар: Хонконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Тиймээс нийтийн байруудад шалгалт оруулах шаардлагатай
Х.Нямбаатар: Хонконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Тиймээс нийтийн байруудад шалгалт оруулах шаардлагатай
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!