Х.Нямбаатар: Хонконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Тиймээс нийтийн байруудад шалгалт оруулах шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хотын дарга Х.Нямбаатар нийтийн байруудад шалгалт оруулах шаардлагатайг мэдээллээ. Тэрбээр "Саяхан Хонконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бол нэг талдаа стандарт мөрдөөгүй, хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлээгүйн балаг.

Хоёр жил орчмын өмнө хий тээвэрлэж явсан машин дэлбэрч алтан амь үрэгдэн, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Тиймээс бид дахин энэ төрлийн алдаа гаргахгүйн тулд хүйтэн сэрүүний улиралд ч хяналт шалгалтыг сайжруулна.

Манайд нийтийн байрууд олон бий. Стандартын шаардлага хангадаггүй, халаалтын асуудалтай, эрчим хүч, цахилгааны асуудалтай түүнээсээ болоод халаагуур залгадаг, энэ нь эргээд цахилгааны масс үүсэх, гал гарах үндэс болоод байдаг талтай. Тийм учраас нийтийн байруудад шалгалт оруулж, шаардлагатай арга хэмжээг авна" гэлээ.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!