Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзолбоог М-Хөгжлийн лигийн “ТЛЖ Түшиг Багана” багт түрээсийн гэрээгээр шилжүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хэлцэл амжилттай болж, Б.Батзолбоог М-Хөгжлийн лигийн “ТЛЖ Түшиг Багана” багт түрээсийн гэрээгээр шилжүүллээ. Гэрээнд зааснаар Б.Батзолбоо нь лигийн улирлын дараа буюу 2025 оны 5-р сарын 1-д “Сэлэнгэ Бодонс” багтаа эргэн нэгдэх юм.

Б.Батзолбоо нь “Сэлэнгэ Бодонс” дээд лигийн багтай 3 жилийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2023-2024 онд хөгжлийн лигээс дээд лигийн багт дэвшин орж Плэй-Оффт шалгарах, 2024-2025 онд NBA -ын супер од Демакус Казинс (Бүүгий) -ын хамт Бодонсыг Хүрэл медальд хүргэж, 2025-2026 оны улирлын 6 тоглолтод оролцон 3 хожил авахад багийн ахлагчаар хүчин зүтгэсэн билээ.

“Сэлэнгэ Бодонс” нь Б.Батзолбоо болон “ТЛЖ Түшиг Багана” багтай тохироонд хүрсэнээр ийнхүү түүнийг М-Хөгжлийн лигт тоглох зөвшөөрлийн хуудсыг МСБХолбоонд өнөөдөр албан ёсоор хүргүүллээ.

Л.Энхрийлэн “Абу Даби” Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Л.Энхрийлэн “Абу Даби” Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
 
Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-ны хооронд явагдана
Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-ны хооронд явагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.