Мутацид орсон коронавирус тархсантай холбоотойгоор Их Британитай агаарын харилцаагаа даруй зогсоохыг Дели тойргийн сайд Арвинд Кежривал Засгийн газартаа уриалсан байна.
“Их Британид мутацид орсон коронавирус тархаж эхэллээ. Энэ коронавирус нь асар хурдан тархдаг тул Их Британиас хийгдэж буй бүх нислэгийг даруй хориглохыг төв Засгийн газарт уриалж байна" хэмээн тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Их Британид хурдацтай тархдаг мутацид орсон коронавирусний талаар Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны тусгай хэсэг даваа гарагт шуурхай хуралдаан явуулжээ. Коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай мэдэгдсэнээс хойш Их Британитай хэд хэдэн улс тээврийн харилцаагаа зогсоов.