
Их Британийн оны шилдэг тамирчинд олгодог BBC-гийн шагналын эзнээр "Формула-1" ангиллын дэлхийн долоон удаагийн аварга, англи нисэгч Льюис Хэмилтон тодров. 1964 оноос эхтэй тус нэр хүндтэй шагналыг хоёр дахь (2014 онд хүртсэн) удаагаа хүртэж байна. Түүнээс өмнө нь "Формула-1"-ийн тамирчдаас Стирлинг Мосс, Жейк Стюарт, Найжел Мэнсилл, Дэмон Хилл нар тус шагналын эзэн болж байв.