Бангладешын Ражшахи мужийн баруун хойд хэсэгт зорчигчдын галт тэрэг автобустай мөргөлдсөн байна. Осол өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд тухайн үед автобус дүүрэн зорчигчтой байжээ.
“Danka Tribune” сонинд бичсэнээр, ослын улмаас 13 хүн амь үрэгдэж, гурван хүн бэртсэн байна. Зорчигчдын хурдан галт тэрэг автобусыг төмөр замын гарцан дээр мөргөж 500 метрийн зайд чирсэн байна. Автобусанд сууж байсан 11 хүн газар дээрээ нас барсан бол таван зорчигчийг эмнэлэгт хүргэжээ.
Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн шархаа даалгүй нас барсан байна. Цагдаа нар болон аврагчид ослын газарт бжиллаж байгаа юм. Урьдчилсан таамгаар осол төмөр замын гарцан дээр жижүүрлэдэг ажилтны хариуцлагагүй байдлаас үүссэн гэнэ. Ажлын байрандаа унтсаны улмаас автомашины гарцыг хаагаагүй орхижээ. Ослын улмаас төмөр замыг түр хаасан байна.