Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААРЫН ЧАНАР: Баянхошуу, Дамбадаржаа орчим БОХИРДОЛТОЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Баянхошуу, Дамбадаржаа орчим агаарын чанарын индекс бохирдолтой байна. Харин Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей, 5 буудал, Ургах наран агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлттэй байгаа бол бусад газруудад агаарын чанарын индекс бага бохирдолтой байна.

Үүнийг дүүргээр авч үзвэл, СХД болон Сүхбаатар дүүрэгт агаарын чанар бохирдолтой буюу 201-300 хэмжээг зааж байна. Баянзүрх, Баянгол, Налайх, Чингэлтэй дүүрэгт бага бохирдолтой байгаа юм.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.

Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй байсныг 597 болгож нэмэгдүүллээ
МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй байсныг 597 болгож нэмэгдүүллээ
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.