МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй байсныг 597 болгож нэмэгдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд нийтдээ 2255 төлөөлөгч сонгогдож, 2247 төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын намын Их хурлын төлөөлөгчдийн 94,95 хувийн саналаар намын шинэ даргаар Ням-Осорын Учралыг сонгосон.

Мөн Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.

Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо

Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонголоо. Ийнхүү гурав хоног хуралдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал амжилттай болж өндөрлөлөө.

Гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
 
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!