Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyota Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Архи согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдэгрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.