УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох асуудлыг чуулганы хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд захирамжаа танилцуулснаар томилгоо албажлаа. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайдаар Х.Ганхуягийг томилох саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн юм.
Сануулахад, өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг.
Х.Ганхуягийн товч намтраас:
Төгссөн сургууль, мэргэжил:
1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль
1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан
2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент
2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг
2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал
Ажилласан байдал:
2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
2008-2014 онд Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
2013 оноос “CEO” клубийн гишүүн
2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!