Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Машинаа халаахаар асаалттай орхих үед нь хулгайлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 09-нд цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн “Б” Hyundai Sonata, энэ сарын 04-нд иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлнэ үү.

ТББХ: ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
ТББХ: ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.