Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ та өөрөө өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороон өчигдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Л.Оюун-Эрдэнэ та өөрөө өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. АН-ын бүлгийн гишүүд таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой асуудлаар түр хороог байгуулах гэж байхад та бүгдийг нь шалгана гэж байна" гэв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайт Ганцмод төслийн хил холболттой холбоотой асуудлыг тойрч ярих нь зүйтэй. Надад энэ төслийг заавал хамгаалах ёстой гэсэн хатуу байр суурь байхгүй" гэв.

МАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна
МАН-ЫН БҮЛЭГ: Төсвийн ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна
 
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.