Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Э.Хосбаярын шинэ уран бүтээл “Найзууд үлдэнэ”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Үзэгч, сонсогчдодоо “My voice 2015” шоуны Гранпри шагналт, ялагч гэдгээрээ түлхүү танигдсан дуучин Э.Хосбаяр хувь уран бүтээлийнхээ үйлсээс хэсэг завсарлаад байсан бол “Найзууд үлдэнэ” уран бүтээлээрээ эргэн ирэлт хийж байгаагаа зарлалаа.

Энэхүү дууны үгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Болорцэрэн, аялгууг уран бүтээлч Э.Хосбаяр өөрөө зохиож, шинэ дуугаа сонсогчдодоо хүргээд байна. Тэрбээр клипдээ 2000-аад онд жүжигчний ангийн оюутны ширээ, их тайзнаас найзалсан СТА, жүжигчин Т.Бархүү, СТА, жүжигчин Ш.Отгонхүү, СТА, жүжигчин С.Батзориг /Ишчүү/, СТА, жүжигчин, кино найруулагч Э.Лувсандаш нарын бодит нөхөрлөлөөс сэдэвлэн, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын эргэлтэд хугацааны бүх үеийг хамтдаа туулсан жинхэнэ найзын чанарыг харуулахыг зорьжээ.

Дуучин Э.Хосбаяр нь өөрийн уран бүтээлээ хэсэг хойш тавьсан ч бусад уран бүтээлчдийн дууны үг, аяыг зохиож, шоу энтертайнментийн найруулагчаар ажиллан, шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэн урлагийн их ертөнцөө орхиогүй яваа бөгөөд ийнхүү шинэ клипээрээ сонсогч таны сонорыг мялааж байгааг хүлээн авна уу.

Тагнуулын байгууллагаас “Оюу толгой“ ХХК-д хийх баривчилгаа үргэлжилж байна
Тагнуулын байгууллагаас “Оюу толгой“ ХХК-д хийх баривчилгаа үргэлжилж байна
 
Д.Лүндээжанцан: ОТ-н гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн РОМАНТИК мөрөөдөлтэй л байсан
Д.Лүндээжанцан: ОТ-н гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн РОМАНТИК мөрөөдөлтэй л байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.