Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфурт чиглэлийн хоёр дахь удаагийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Франкфурт руу хоёр удаагийн тусгай нислэг үйлдэж 300 гаруй иргэнээ гадаадын орноос авчирч байна.

ГХЯ-ны Консулын газрын даргын мэдээлснээр дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэнэ. Харин дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлахаар болжээ.

 

Д.Нармандах: Өвчтөнүүд эмээ ууж байгааг цахимаар хянаж байна
Д.Нармандах: Өвчтөнүүд эмээ ууж байгааг цахимаар хянаж байна
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.