ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Зорчигчдоос түргэвчилсэн болон PCR шинжилгээг авч байгаа. Нийт 38 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан. Эдгээрээс 20 нь хилийн нэвтрэх цэг дээр эерэг гарсан. Тусгаарлалт буюу гэрийн хөл хорионд байх хугацаанд 16 тохиолдол эерэг болж батлагдсан. Нийт 38 тохиолдлын 16 нь дельта, 7 нь альфа, S генийн дроп аут гурван сорьцод эерэг гарсан" гэлээ.