Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн иргэд тусгаарлах байрны төлбөрт НЭГ САЯ төгрөг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах мэдээллийг анхааруулж байна.

Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөр:

–3 хүртэлх настай хүүхэд үнэгүй,

– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

Унааны зардал:

– Том хүний зардал 20.000 төгрөг,

– 5 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,

– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб анхааруулж байна.

Хууль бусаар алт олборлож, эрүүл байсан 5.3 га орчим талбайг сэндийчжээ
Хууль бусаар алт олборлож, эрүүл байсан 5.3 га орчим талбайг сэндийчжээ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог