Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: 1999 оноос хойш Монгол Улсын харьяат 272 хүүхэд гадаадад үрчлэгдсэн

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэхтэй холбоотой асуудлыг хөндлөө. 1999 оноос хойш Монгол Улсын харьяат 272 хүүхэд гадаадад үрчлэгдсэн бөгөөд эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд дутуу байгааг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: "Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авч буй гадаадын иргэнд тавьж буй шаардлагыг Гадаад иргэний эрх зүйн байдлын хуулинд чангатгах, тодорхой болгох шаардлага байна. Манай улсын хувьд үрчилж авч буй хүний эрүүл мэнд, гэр бүлийн шаардлагыг анхаарах эрх зүйн зохицуулалт хийсэн байдаг. Тэгвэл гадны улсын жишгийг харвал тухайн үрчилж авч буй хүний эдийн засгийн баталгааг чухалчлан авч үзэж байна. 272 хүүхэд эрүүл орчинд хүмүүжиж байна уу гэдгийг эргэн харах хэрэгтэй. Эдгээр хүүхдүүд хэдий гадаадад үрчлэгдсэн ч бид нар араас нь хяналтыг нь тавих ёстой" гэлээ.

Хүүхдүүддээ зориулан хашаандаа мөсөн гулгуур хийжээ
Хүүхдүүддээ зориулан хашаандаа мөсөн гулгуур хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд