Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн С.Бизьяа, Д.Оюунцэцэг нар хичээл нь завсарласан хүүхдүүддээ зориулж, хашаандаа мөсөн гулгуур бүтээж өгсөн байна. Эцэг эхийн хайр шингэсэн уг мөсөн гулгуурт хүүхдүүд нь найзуудтайгаа өдөржин тоглож, цахим ертөнцөөс хол цагийг зөв боловсон өнгөрүүлж байгаа аж. Мөсөн гулгуур барьж, өөрсдийн болон хүүхдүүдийнхээ тав тухтай амьдрах бололцоог бүрдүүлсэн ажилсаг, хөдөлмөрч эл гэр бүлийнхэн ойр орчмын хөрш, танилуудаа дээрх жишгээр үргэлж манлайлдаг гэнэ.
Хүүхдүүддээ зориулан хашаандаа мөсөн гулгуур хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.