Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монгол Улсаас 125 тамирчин оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотноо есдүгээр сарын 22-28-нд болох Олон улсын хүүхдийн спортын XI наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо.

Энэ үеэр Монгол Улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Б.Ариунзулд гардуулав.

Олон улсын хүүхдийн спортын наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита, 2023 онд Улаанбаатар хотод болж байв.

Уг наадамд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, хүрэл медальт Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн Залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Б.Мишээлт зэрэг шилдэг тамирчид өсвөр насандаа оролцож байлаа.

М-Си-Эс Групп 3.1 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ
М-Си-Эс Групп 3.1 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ
 
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.