Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн спортын XI наадам ӨМӨЗО-д болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам энэ сарын 6-10-ны өдрүүдэд болж, Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдлөө. Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл 26)-тайгаар дэд байр, ОХУ-ын баг нийт 53 медаль (алт 8, мөнгө 20, хүрэл 25)-тайгаар удаах байрт орлоо.

Энэ наадмын хамгийн отгон оролцогч нь 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрбээр "Токио-2020" олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монгол Улсад дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтод үндэсний бөх, үндэсний сур харвааг багтаасан явдал юм. 11 дэх удаагийн наадам 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулагдах юм.

Баяр, наадмын үеэр алдагдсан 20 гаруй гар утас, хөөргийг илрүүллээ
Баяр, наадмын үеэр алдагдсан 20 гаруй гар утас, хөөргийг илрүүллээ
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.