Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М-Си-Эс Групп 3.1 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 42 секунд

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд 2024 онд Монгол Улсын төсөвт нийт 1.3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, улсын нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Түүнчлэн М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн байна. Тус Групп нь 2024 онд дотоодын 8,600 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчээс бараа, ажил, үйлчилгээ авч, нийт худалдан авалтынхаа 90 хувьд “эх оронч” сонголт хийжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгж болон хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан байна.

Ийнхүү М-Си-Эс Групп нь өдөр бүр 3.7 тэрбум, сард 114 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 14 мянган ажилтандаа сард дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 379 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

Ч.Ундрам: Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна 
Ч.Ундрам: Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна 
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.