Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Энэ сарын 16-нд Сербийн Бельград хотод болсон Fissure Playground 2 тэмцээний хоёр дахь тоглолтод "Mongolz" ялалт байгуулж дэлхийг чансааг тэргүүлж эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс тус багийг улсаас урамшуулах ёстой гэсэн асуудлыг ихээр тавьж буй. Уг асуудалд Соёл спорт аялал жуулчлалын залуучуудын сайд Ч.Ундрам дөнгөж сая тайлбар өгөв.

Тэрбээр "Ч.Номин сайдын үед БТСХ-гоор "MongolZ" багийнханд тодорхой хэмжээний мөнгө дүнгийн санхүүжилт олгосон. Тус багийг үүсгэн байгуулсан холбооных нь УЗ-д өндөр албан тушаал эрхэлдэг хүний гэр бүлийн хүн байдаг. Улстөрдөө ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж сонссон. "MongolZ" баг хүсэл сонирхлоороо, энэ спортыг сонгоод олон улсад тоглож байгаа. Амжилт гаргаад ОУ-ын байгууллагаас шагналаа аваад явж байгаа. Хууль дүрэмгүй бол бид татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал өгөх дүрэмгүй. Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна.Үүнийг ухамсарлаж ойлгож, улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна" гэлээ.

Ө.Шижир: Амсуулж тавьсаар байгаад асуудал нь шийдэгдсэн салбар монголд нэг ч алга
Ө.Шижир: Амсуулж тавьсаар байгаад асуудал нь шийдэгдсэн салбар монголд нэг ч алга
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.