Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италийн шигшээ баг ДАШТ-д орох эрхээ хадгалж үлдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 16 секунд

Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын хүрээнд Италийн баг Израйлтай маш ширүүн тоглолт хийж, 5:4-өөр ялалт байгууллаа. Ингэснээр Италийн шигшээ баг ДАШТ-д орох эрхээ хадгалж үлдлээ.

Тоглолтын эхний оноог Италийн хамгаалагч Манүэл Локателли өөрийн хаалгандаа хийж, Израил 1:0-ээр тоглолтын тэргүүлж эхэлсэн. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж тооны харьцаа 4:4 болж тэнцээд байх үед Сандро Тонали алтан гоол хийж, Италид ялалт авч ирсэн. Энэ ялалт нь Италийн хувьд маш чухал байв. Дэлхийн аваргаар дөрвөн удаа тодорч дархан цолоо мандуулсан Итали шиг том баг урьд нь 2018 болон 2022 оны ДАШТ-д орж чадаагүй бөгөөд дараалан гурав дахь удаагаа хасагдах эрсдэлтэй байсан.

Тус тоглолтын талаар Италийн дасгалжуулагч Женнаро Гаттусо, “Энэ бол үнэхээр галзуу тоглолт байлаа. Ялалт авсандаа баяртай байгаа ч бид хамгаалалтад маш их алдаа гаргалаа. Үүнийг заавал засах ёстой” гэв.

Харин тоглолтын эгзэгтэй үед хоёр гоолыг оруулж багтаа хожил авахад том үүрэг гүйцтэгсэн Мойзе Кин, “Тоглолт галзуу байсан ч эцсийн мөчид бид яллаа. Бид сайн баг, сайн дасгалжуулагчтай учраас цаашид ч том зорилгод хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Э.Ариунтөгс

Гаалиар оруулах бараа, бүтээгдэхүүнийг 85 алхмаар хянадаг, байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэлтэй хуучин журмыг халж, цахимжуулав
Гаалиар оруулах бараа, бүтээгдэхүүнийг 85 алхмаар хянадаг, байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэлтэй хуучин журмыг халж, цахимжуулав
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.