Өглөөний сэрүүнд хотын гудамж хүнээр дүүрч, ажилдаа яарах хүмүүсийн алхам нэг л жигд. Энэ бүхний дундаас онцгой анзаарагддаг нь гартаа кофе атгасан хүмүүс. Яаран ахлах тэд замдаа кофегоо марталгүй шимнэ, нөгөө нь автобусанд суунгаа аяга кофеноосоо бага зэрэг амсаад, нойроо сэргээх шиг. Өглөө бүр давтагдах энэ зуршил нь ажилдаа яарч яваа олон хүний хувьд өдрийн эхлэлд “заавал байх ёстой” мөч болжээ.
Автобусны буудал дээр зогсох залуу кофе шимэнгээ гар утсаа ширтэж, замын хажууд такси дуудаж буй бүсгүй аягатай халуун кофегоороо хоёр алгаа дулаацуулах шиг атгасан харагдана. Ажлын өрөө рүүгээ яарах залуусын царайд кофены анхны балга орсны дараах сэргэж буй харагдана. Нойрмог харц нь бага зэрэг цэлмэж, алхам нь арай түргэсэж, бодол нь цэгцэрсэн мэт харагдана.
Хотын замын хөдөлгөөнд түгжирч яваа жолооч ч, оффисын өрөөндөө түрүүлж ирсэн ажилтан ч, бүр хичээлдээ яарч буй оюутан ч гэсэн өглөөний кофегоо орхидоггүй болжээ. Тэдний хувьд энэ бол зөвхөн сэргээш бус, ажилдаа орж, шинэ өдрөө угтах бэлтгэл нь болжээ.
Хотын өглөө ч өөрөө кофены үнэрээр амьсгалж байх шиг. Замын хажуугийн мухлагт хүмүүс дараалан зогсож, жижигхэн цонхны цаанаас гарсан халуун аяга өглөө бүрийн зан үйлийг дуусгадаг. Аяганы жижигхэн амсраас эхэлсэн тэр агшин бол өдрийн эхний богинохон амралт, шинэ өдрийн эхлэлд урам өгдөг дохио болжээ.