Б.Мөнхбаяр: Үнэхээр хэцүү буцмаар, зогсоомоор санагдах үе олон байгааг нуухгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Тэрбээр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл гүйх гүйлтээ үргэлжлүүлж, нийт 260 км туулаад байгаа аж.

Энэ тухайгаа цахим хуудастаа “Үнэхээр хэцүү буцмаар, зогсоомоор санагдах үе олон байгааг нуухгүй ээ. Гэхдээ надад итгэж, дэмжиж буй гэр бүл, надтай хамт гүйж яваа багийнхан, замд таарч урам өгч, хамтдаа гүйж буй хүмүүсийн халуун сэтгэл надад дэлхийг ч өргөчихмөөр их хүч өгч байна.

Улаанбаатараас Номгон хүртэл гүйж, нийт 260 км замыг туулаад байна. Энэ аялал надад нэг зүйлийг улам тод ойлгууллаа. Гүйхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеэ хайрлах хэрэгтэйг улам бүр мэдэрч явна.

Спорт гэдэг хүнд зөвхөн биеийн хүч бус, сэтгэлийн хат, тэвчээр, зорилгодоо үнэнч байх чанарыг суулгадаг нь гайхамшигтай. Намайг дэмжиж, хамтдаа урагшилж буй хүн бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэжээ.

8 ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ: Том, жижиггүй зүү ороож, өнгө алагласан даалин, бүс урлахын зэрэгцээ даалингийн бэлдэц гаргаж, худалдаалдаг ХӨДӨЛМӨРЧ ГЭР БҮЛ
8 ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ: Том, жижиггүй зүү ороож, өнгө алагласан даалин, бүс урлахын зэрэгцээ даалингийн бэлдэц гаргаж, худалдаалдаг ХӨДӨЛМӨРЧ ГЭР БҮЛ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!