18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 32 секунд

УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүд өргөн мэдүүлсэн "Суррон, скүүтэр, мопедны хөдөлгөөнийг зохицуулах" утга бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа. Энэ хууль батлагдсанаар:

- Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

- Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

- СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,

- Скүүтер, Мопедыг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,

- Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;

- 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;

- Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

Дээрх хууль ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Мөн энэ хуулийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал,

Иргэн:

  1. Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  2. Мопед, скүүтерийн жолооч явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  3. Мопед, скүүтерийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ жолоодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  4. Мопед, скүүтерийн жолооч бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  5. Мопед, скүүтерийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
 
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!