Засгийн газраас дулаан, эрчим хүчний үнийг иргэдэд өндөр ачаалал үүрүүлэхгүйн тулд үе шаттай нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ сарын 5-наас эхлэн дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмэгдүүлсэн аж.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад "Засгийн газраас мэдэгдэж байсанчлан цахилгаан, дулааны үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж эхэлсэн. Ингэхдээ огцом нэмэгдүүлэхгүй. Зургаадугаар сарын 5-наас эхлэн цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэгдүүлсэн" гэж тайлбарлалаа.
Дашрамд, одоогоор дулааны улирал дууссан тул 9-р сарын 15-наас дулаан нийлүүлж эхэлсний дараа дулааны үнийн нэмэгдэл иргэд, ААН-үүдэд мэдрэгдэж эхлэх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!