
Шүлхийн гоц халдвартай САТ1 хэвшлийн вирус гарсан Ховд, Баян-Өлгий аймагт МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл болон УОК-ын холбогдох албаныхантай ажиллаж байна.
САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр хийж, САТ-1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон.

Тэгвэл САТ1 хэвшлийн вакцин нийлүүлэх талаар ОХУ-тай өнөөдөр (2026.06.12) гэрээ байгуулж байгаа, мөн өнөөдөр ХХААХҮЯ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ян Ланьжоу хотын вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун Монгол Улсын хилээр орж ирнэ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!