
Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын цаг эхэлж байна. Энэ үед дотоод, гадаадын аялал ихэсдэг. Бага насны хүүхэдтэйгээ гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байгаа гэр бүлд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хээр хөдөө, орон нутагт шавж, хорхой хүний чих рүү орсон тохиолд эдгээр арга хэмээг авна.
Чихэнд гаднын биет орсон тохиолдолд сандралгүй, зөв арга хэмжээ авах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Буруу оролдлого хийх нь чихний сувгийг гэмтээх, үрэвсэл үүсгэх, сонсголд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
- Өвчтөнийг тайвшруулах
Хүүхэд болон насанд хүрэгчийг тайван байлгаж, чихэнд хүрч оролдохгүй байхыг анхааруулна.
- Чихийг ажиглах
Гаднын биет харагдаж байгаа эсэхийг болгоомжтой шалгана.
- Толгойг зөв байрлуулах
Гаднын биет орсон чихийг доош харуулан толгойг хазайлгаж барина. Зарим жижиг биет өөрөө гарч ирэх боломжтой.
- Амьд шавж орсон бол
Бүлээн ургамлын тос эсвэл оливын тосноос хэдэн дуслыг чихэнд хийж шавжийг хөдөлгөөнгүй болгоно. Дараа нь эмчид хандана.
- Мэргэжлийн эмчид үзүүлэх
Гаднын биет гараагүй, эсвэл өвдөлт, таагүй зовиур үргэлжилж байвал чих, хамар, хоолойн эмчид яаралтай үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!