Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар намын дарга Н.Учралдаа хандаж ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ахмадуудтай уулзаж, тэтгэврийн шинэчлэлээ танилцуулах үеэрээ улс төрийн чанартай хэд хэдэн үг хэлсэн. Тухайлбал "Тэрбум төгрөгөөр тавьдаг замыг 70 тэрбумаар тавихыг би зөвшөөрөхгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад бродюр солихыг би зөвшөөрөхгүй.

Зах зээл дээр м.кв нь 3.5 саяас дээш үнэтэй байр зарагдахгүй байхад, Төр байр барьчихаад м.кв-ыг нь 4.6 саяар иргэдэд зарахыг зөвшөөрөхгүй. Тэрийгээ "ТОМ ТӨСӨЛ" нэрийн дор халхавчлахыг зөвшөөрөхгүй" гэсэн юм.

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар хариу тайлбар хийж "Поп хүн улс удирдахаар улс сүйрдэг. Дандаа худлаа ярина. 1 км, 6 эгнээ гүүрэн зам 70 тэрбум болно. 1 км шороон далантай зам 1 тэрбум болно. Би дүүг сайн мэднэ. Дэлхий сүйрлээ гээд зуслан руугаа лаа аваад явж байхыг нь мэднэ. Махны үнэ буусан уу. Үгүй. Поп хүн 3 гишгэхгүй баригддаг" гэв.

ТОДРУУЛГА: 6-р сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг 5 хувиар нэмэгдүүлсэн
ТОДРУУЛГА: 6-р сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг 5 хувиар нэмэгдүүлсэн
 
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.