
Дэлхийн Робуста болон Арабика сортын кофены үрийн зах зээл 2025 оны эцэс гэхэд 58.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. Энэхүү зах зээл 2032 он гэхэд 90.3 тэрбум ам.долларт хүрч, 2025–2032 оны хооронд жил бүрийн нийлмэл өсөлтийн хувь нь 6.3 хувь байх төлөвтэй байна гэж үзэж байгаа юм. Энэ оны онцлох зах зээлийн орлого өсөлттэй чиглэл, бүтээгдэхүүнийг дараах байдлаар гаргажээ.
Үүнд:
- Арабика сортын орлого - 69.3%
- Буталж, өөрийн хэрэгцээнд ашиглах боломжтой кофены үрийн орлого - 55.7%
- Онлайн жижиглэн худалдааны орлого - 54.6%
- Европын зах зээлийг 45.3%-ийн хувьцаагаар, Ази Номхон далайн бүс нутгийг 24.6% тус тус эзэлж байна.
Мөн дэлхий даяар кофе уух соёл түгээмэл болж байгаа нь тус зах зээлийн өсөлтийг хурдасгаж буй гол хүчин зүйл болж байгаа юм. Түүнчлэн цахим худалдаа болон жижиглэнгийн дэлгүүрээр төрөл бүрийн кофены бүтээгдэхүүн хялбар олдох болсон нь эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
Тэгвэл ирэх жилүүдэд дэлхийн робуста ба арабика кофены буурцгийн зах зээл эерэг чиг хандлагатай байна гэж үзжээ. Кофе шопын соёл өргөжин хөгжих, кофегоор хамтдаа нийгэмших хэв маяг нэмэгдэх мөн миллениал үеийн дунд кофены хэрэглээ өсөх нь зах зээлийн өсөлтийг дэмжиж буй чухал хүчин зүйлсийн нэг болж байна. Үүнээс гадна хэрэглэгчдийн сонголт тусгай кофены үр болон өндөр зэрэглэлийн шууд найруулж хэрэглэх боломжтой кофе руу хандаж байгаа нь үйлдвэрлэгчдэд шинэлэг кофены бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх боломжийг олгов.
Түүнчлэн кофены төрөл дээд зэрэглэлд шилжих хандлага Арабикагийн давамгайллыг бий болгож байгаа юм. Мөн арабика сорт нь робустагаас харьцангуй зөөлөн, амтлаг байдаг нь кофейн багатайгаас үүдэлтэй тус кофег онцгой болгож байна.
Хөгжиж буй орнуудад орлогын түвшин өсөж байгаа нь хэрэглэгчдэд дээд зэрэглэлийн Арабика сорт руу шилжих боломж олгож байна.
Эх сурвалж: Coherent Market Insights
Ц.Анужин