Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алькарас АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

Испанийн залуу од Карлос Алькарас Чехийн Иржи Лехечкаг 6-4, 6-2, 6-4 харьцаатай хожиж, АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

Өдгөө 22 настай Алькарас энэ удаа нэг ч сет алдалгүй сүүлийн 4-т үлдсэн бөгөөд эл амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болж, Рафаэль Надалын 2008 онд үзүүлж байсан амжилтыг давтлаа.

Тэрбээр тоглолтын турш өндөр төвлөрөлтэй байж үзэгчдийг баясгах гайхалтай цохилтуудаар “шоу” үзүүлсэн. Энэ талаараа “Би зөвхөн ялалт биш үзэгчид, өөрийгөө болон багаа баясгахын төлөө тоглодог” хэмээн ярьжээ.

Э.Ариунтөгс

Хурдтай явсан автобусны жолоочид “Болгоомжтой яв“ гэх шаардлага тавьсан ч “Буугаад яв“ гэж загнасан тухай гомдол гаргажээ
Хурдтай явсан автобусны жолоочид “Болгоомжтой яв“ гэх шаардлага тавьсан ч “Буугаад яв“ гэж загнасан тухай гомдол гаргажээ
 
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.