Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурал өчигдөр /2025.08.28/ эхэлж, намын дарга Лу.Гантөмөрийн огцрох өргөдлийн хүлээн авч, АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэх Дотоод сонгуулийн хороог байгуулсан билээ.
Улмаар өнөөдөр 18.00 цаг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэж байгаа юм. Тэгвэл Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал ням гарагт /2025.08.31/ 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжлэхээр болжээ. Үүний дараа 12.30 цагаас "UG palace"-д намын Их хурал эхлэх аж. Одоогийн байдлаар намын даргад нэр дэвшихээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар албан ёсоор хүсэлтээ өгөөд байгаа бол тун удахгүй Ө.Шижир, Ж.Баярмаа нар хүсэлтээ өгөх юм.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.