Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор оршуулгын газарт булсан байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сэжигтэй этгээд Ө нь өнгөрсөн зургаадугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.