
Улсын онцгой комиссын III хуралдаан болж Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Энэ үеэр ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн аймаг орон нутгийн өвөлжилийн бэлтгэл ажлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Тэрбээр "Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Өдрийн хэт халалт, шөнийн хүйтэн агаарын хэмийн зөрүүгээс шалтгаалж ХАА-н салбарт тэр тундаа тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах, нөхцөл байдал бий болсон.
Гангийн нөхцөл байдлаас шалтгаалж таримал ногоон тэжээлийн дутагдалд нэлээд хэмжээгээр орохоор байна. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгааг гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна гээд бүх шатны аймаг сумдуудад үүрэг чиглэл өгөөд харилцан гэрээ хийн ажиллаж байна.
Улсын чанартай 9 отрын бүс нутаг байгаа. Үүнд нэг сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Импортын өвс, тэжээлийн хувьд хүчитгэсэн тэжээлийг авч таарна. Экспортлогч ААН-үүдээс үнийн судалгааг аваад ажиллаж байгаа. Энэ жил баруун бүсийн дөрвөн аймаг, төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарч байна. Наймдугаар сарын 15 гэхэд улсын нийт ургацын баланс гарна" гэв.