Цэргийнхэн хаваржилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын нийт 30 гаруй цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Дорнод аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст Халхгол суманд 8 дахь өдрөө ажиллаж буй Зэвсэгт хүчний алба хаагчдад талархал дэвшүүлж, тэдний болон бусад төрийн цэргийн байгууллагын бүлгүүдийн хийж гүйцэтгээд байгаа ажлыг онцолжээ.

Гурван багийн чиглэлд нийт 16 машин 65 хүн ажиллаж байгаа бөгөөд малчдын хашаа хороо янзлах 66 айл хүсэлт ирүүлснээс 63 янзалж дуусгасан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
 
Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд мотоцикл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд мотоцикл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!