
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болоод зам засвар шинэчлэл, цахилгаан, дулаан хангамжийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ.
Тодруулбал, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Дулаан хангамжийн бэлтгэл 60 хувьтай, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шугам тоноглол засварын ажил 53 хувьтай байна. Түүнчлэн орон сууцны конторын засварын ажил 40 хувьтай үргэлжилж байгааг шуурхайлах шаардлагатай хэмээн үзжээ.
