
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 81 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Дулаан хангамж – 87.4%
- Цахилгаан хангамж – 65%
- ОНӨААТҮГ (Орон сууц, нийтийн аж ахуй) – 76%
- Ус сувгийн удирдах газар – 76%
- Халаалтын зуух – 75%
- Нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэл – 75%
- Дүүргийн угсармал орон сууцны дулаалга – 71%
- Үерийн далан, сувгийн ажил – 82.5%
- Авто замын шинэчлэл – 85%
- Боловсролын салбар – 75%
- Эрүүл мэндийн салбар – 92 ажил хэрэгжүүлж байгаагаас 78 нь дууссан, 14 хэрэгжиж байгаа, гүйцэтгэл 87.5%
Парк шинэчлэлт 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр:
- Хог тээвэр
- Зам, талбайн цэвэрлэгээ
- Усны барилга байгууламжийн үйлчилгээ. Эдгээрийн зориулалттай нийт 240 ширхэг тусгай зориулалтын машин, механизмын парк шинэчлэл хийгдлээ.