Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ компани Канад улсын Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлгийг нэгийг нэмж авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

May be an image of aircraft and text that says 'ΑТ MONGOLIAN MONGOLIANAIRLINES AIRLINES CRJ-700 CRJ- миТеХКинеагаарын МиАТТВХК МИАТ теκ шинЭ агаарын хелгоехулеенавлаа хелгеΘ хулээн авлаа NAARONA !니 ives Vo'

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Канад улсын Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар ахин нэгийг нэмж авлаа. Энэхүү агаарын хөлөг нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос нийт 12265 км агаарын замыг туулж өнөөдөр /2025.07.30/ Монгол Улсад ирлээ.

МИАТ ТӨХК 2024 онд авсан “Мазаалай” нэршилтэй CRJ-700 агаарын хөлгөөр ӨМӨЗО-ны Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа юм. Харин шинэ агаарын хөлгөө “Ирвэс” хэмээн нэрлэсэн бөгөөд мөн адил ойрын зайн нислэг үйлдэнэ.

Bombardier CRJ-700 агаарын хөлөг нь нэг цагт дунджаар 1.5тн түлш зарцуулдаг бөгөөд 1 суудалд зарцуулагдах түлшний хэмжээ 21.4л. Бүхээгийн хувьд хөлийн зай том, суудал өргөн, дээд талын тээш хадгалах зайн багтаамжийг нэмэгдүүлсэн зэрэг давуу талтай.

Мөн дэвшилтэт аэродинамик бүтэц болон орчин үеийн GE CF34 хүчирхэг турбофан хөдөлгүүрээр тоноглогдсон нь хөөрөлтийн үед 61,3kN хүртэл хүчийг гаргадаг байна. Газарзүйн нийцлээс гадна нислэгийн алслалт, түлш зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал багатай учраас МИАТ ТӨХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогод нийцэж буйгаараа онцлог юм.

МУГЖ Т.Баясгалан: С.Жавхлангийн хажууд байгаа тэр хором бүр хамгийн үнэ цэнтэй санагддаг
МУГЖ Т.Баясгалан: С.Жавхлангийн хажууд байгаа тэр хором бүр хамгийн үнэ цэнтэй санагддаг
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.