Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, бие даан амьдрах эрхийг олон нийтэд таниулах, хүн бүрт хүртээмжтэй ээлтэй нийгмийг бүтээхийг уриалсан "Try Mongolia" нөлөөллийн аян Орхон аймагт хоёр өдрийн турш өрнөлөө.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, "Түгээмэл хөгжил" ТББ хамтран 6 дахь жилдээ энэхүү нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Япон, Монголын ХБИ, сайн дурын туслах залуусаас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 хоногийн турш Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн барилга, замын байгууламжид үнэлгээ хийж, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгчээ.

