
Бөхчүүд энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэхэд нэгдсэн бэлтгэл хийхээр болсныг Бөхийн холбооноос мэдэгдлээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл болон засварын бусад ажлуудаас шалтгаалж бэлтгэл хийх цагийг нэг өдрийн өмнө мэдээлэх юм байна.
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсон хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, "Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрчихсэн байгаа гэдгийг онцолж байсан юм.