Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

бичвэр нарын зураг байж магад

Улаанбурхан өвчний улмаас долоон хүүхэд нас барсан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Эндсэн хүүхдүүдийн тав нь вакцинд хамрагдах нас болоогүй байсан бол хоёр нь вакцинд хамрагдаагүй байжээ. Өнөөдрийн байдлаар нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр хэллээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн байна. Халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийн 67.4 хувь нь хүүхэд байна.

ЗГ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЗГ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллалаа
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.