Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Л.Энх-Амгалан: Иргэд ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин  бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой

Даатгуулагч бүр “хагас хуримтлалын нэрийн данс”-тай болов. Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая иргэн “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсгэлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан томилогдсон даруй нийгмийн даатгалын алдагдсан мөнгийг олж авах, нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт албан ёсоор гомдол гаргасан. Ингэснээр Капитал банк, Чингис хаан банкнаас нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гарч, 53 тэрбум төгрөгийг нь мөнгө болон хөрөнгөөр барагдуулж, нийгмийн даатгалын сандаа төвлөрүүллээ. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл, Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах мэргэжлийн багийг нээлттэй сонгон шалгаруулж, томилсон. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий 4 банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, 105 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүллээ. Энэхүү банкуудтай байгуулсан гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
 
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.