![]()
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цэргийн онц байдал зарласаны улмаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ оны дөрөвдүгээр сард албан тушаалаасаа огцорсон юм. Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосчууд төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өгч эхэллээ.
Санал авах байруудад өглөө 06:00 цагаас сонгогчдын саналыг авч эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. БНСУ-ын Сонгуулийн хорооны мэдээллээр энэ удаагийн сонгуульд 44.3 сая хүн санаа өгч буй бөгөөд тэдний 258 мянга гаруй нь гадаадаас оролцож байгаа аж.

Шинжээчид өрсөлдөөн гол төлөв И Жэ Мюн болон Ким Мүн Су нарын хооронд явагдана гэж үзэж байгаа юм. Судалгаагаар, гол сөрөг хүчин болох Ардчилсан намыг төлөөлж буй Ли Жэ Мён 50 орчим хувийн дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Харин эрх баригч консерватив Ард түмний эрх намын нэр дэвшигч Ким Мүн Сү 37 хувийн дэмжлэгтэйгээр араас нь бичигдэж байна.
Ардчилсан намыг төлөөлж буй И Жэ Мюны хувьд төрийн эсрэг хуйвалдааныг зогсоох амлалт өгсөн бол Ард түмний эрх намын нэр дэвшигч Ким Мүн Сү "дарангуйллаас ангид" ирээдүйг амлаж байгаа юм.

