Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн 106 ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д үйлчлэгч хийдэг ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн талаар өнөөдөр /2020.12.03/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар  өнөөдөр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилчдаас шинжилгээ авчээ.  Мэргэжлийн байгууллагатай хамтран нийт 106 шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж PCR-ын шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу Covid-19 халдвар илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА “ШЕЗ-д хоёр баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал байсан хүмүүсийг л тусгаарласан. Түүнээс дарга, цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, Covid-19 илрээгүй. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах болохоос ажил албан тушаалаар нь ялгаж тусгаарлахгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Г.Занданшатар: Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөлтэй хатуу тэмцэнэ
Г.Занданшатар: Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөлтэй хатуу тэмцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.