Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөлтэй хатуу тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилтийн талаар “Өчигдөр аймаг орон нутгийн удирдлагуудтай цахимаар хурал хийлээ. Тэд нэг л асуудлыг гол болгож тавьж байна. Сүхбаатар аймагт боодол өвс 6000 төгрөг байсан бол малчдын гарт хүрэхдээ 15000 төгрөг, баруун аймгуудад 16000-18000 төгрөг, шуудай хорголжин тэжээл 48000 төгрөг, хивэг 22000-25000 төгрөгт хүрчээ. Гаалийн албан татвараас нь чөлөөлж, дэмжээд байхад үндэслэлгүй үнэ хөөрөгдөж байгаа асуудалтай ШӨХТГ, ХХААХҮЯ-тай хатуу тэмцэх хэрэгтэй. Зуд болоход нохой таргалдаг шиг өвс тэжээлийн үнэ нэмж, ядарч буй малчдаа шулж болохгүй” гэв.

Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. УОК, УЦУОШГ-ын судалгаагаар зудын нэн өндөр эрсдэлтэй ганц аймаг нь Баянхонгор болсон байна. Өчигдөр УИХ-ын даргын хийсэн цахим хуралдааны үеэр тус аймгийн удирдлагууд нутгийн 80 хувьд 3-30 см цас орж, хүйтэрч, бэлчээрт өвсгүй, тэжээл хомс байгаагаас мал хорогдож эхэлснийг дуулгасан.

ААН, байгууллагад QR код уншуулж нэвтэрнэ
ААН, байгууллагад QR код уншуулж нэвтэрнэ
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.